Open Letter: Enacting Law on the Legal Status of Human Rights Defenders in Mongolia
20 January 2020 6:48 pm

(Scroll down for a Mongolian version of the open letter)

To: H.E. Prime Minister Mr. Ukhnaagiin Khürelsükh 

Bangkok, 20 January 2020

RE: Enacting Law on the Legal Status of Human Rights Defenders in Mongolia

Dear H.E. Mr. Ukhnaagiin Khürelsükh,

On behalf of the Asian Forum for Human Rights and Development (FORUM-ASIA), a network of 81 human rights organisations across 21 Asian countries, I am writing this open letter to you to emphasise the importance of enacting a law to protect human rights defenders (HRDs) in Mongolia.

Providing protection to HRDs under a national legal framework is pivotal to protect those that are targeted for their legitimate and peaceful human rights work. HRDs in Asia are often subjected to different types of harassment due to their effort in defending and contributing to the realisation of human rights. From 2017 to 2019, FORUM-ASIA documented 1,014 emblematic cases of harassment against HRDs in Asia, including 78 cases of killings of HRDs.[1] However, this number only represents a fraction of the actual number of cases happening on the ground. HRDs situated in remote areas, such as environmental and indigenous rights defenders, are especially vulnerable and underreported.

Mongolia is considered as a relatively safe country for HRDs to operate in.[2] However, as the United Nations Special Rapporteur on the Situation of Human Rights Defenders, Michel Forst, shared in his end of mission statement in 2019, that there are still cases of discrimination, intimidation, harassment, stigmatisation and vilification of HRDs, including those promoting LBGTI and environmental rights, as well as journalists working on corruption or environmental issues.

This can, for instance, be seen in the case of defamation charges being brought against S. Ankhbayar and N. Munkhtur for criticising local Government and politicians in 2014. As well as in the suspicious killing of environmental rights defender, Lhagvasumberel Tumursukh in 2015, and the physical and sexual harassment suffered by environmental women human rights defender, Mungunkhun Dulmaa in 2018.[3]

While some provisions of existing laws and regulations in Mongolia could be utilised to protect the rights of HRDs, the absence of effective legislative protection for HRDs is key concern of defenders on the ground.[4] This makes it crucial to introduce the new law, the Law on the Legal Status of Human Rights Defenders (HRD Law), which is comprehensive and designed with the specific purpose of giving HRDs legal recognition and providing them with meaningful protection. The law should also address the protection needs of vulnerable groups of HRDs.

Civil society networks, HRDs, scholars, the National Human Rights Commission of Mongolia (NHRCM), and other key government actors, such as the Minister of Foreign Affairs, have been calling for the enactment of the HRD Law for years.

Special Rapporteur Michel Forst also emphasised that the adoption of a law on HRDs would be critical to promote and recognise the vital and legitimate work of HRDs. The Law – once enacted – will also be a safeguard for HRDs, to prevent them from being harassed by state or non-state actors.

Considering the abovementioned aspects, FORUM-ASIA welcomes the efforts taken by all stakeholders to provide legal recognition of HRDs under the national legal framework, as well as the incorporation of provisions suggested by key stakeholders in the draft law.

However, further steps must be taken soonest. As a leading democracy in Asia and a key member of the international community, an official commitment by Mongolia towards the adoption of the robust HRD Law will send a powerful signal all over the world about the importance of recognising the indispensable role of HRDs in promoting and defending the human rights of all people, which is also key for the realisation of the Sustainable Development Goals (SDGs).

As a regional voice for human rights, FORUM-ASIA calls on the Prime Minister of Mongolia to recognise the importance and necessity of providing legal protection to HRDs in Mongolia. We also recommend the Prime Minister’s office to play a leadership role and take meaningful steps in pushing for the enactment of the HRD Law. We encourage the Prime Minister to ensure that the content of the HRD Law is comprehensive, robust, and designed to provide effective protection and hold perpetrators of violations to account.

We appreciate the continuous efforts of the Mongolian Government to enact progressive laws and policies over the past few years. The enactment of the HRD Law would be a logical continuation of these efforts. FORUM-ASIA, together with our member organisations from Mongolia, expresses our commitment to support you in the process of enacting and implementing the HRD Law.

Thank you for your attention on this pressing issue, and I am available to provide you with any further information, if so required.

Sincerely,

Mukunda Kattel

Executive Director of FORUM-ASIA

**
For a PDF version of this statement in English, please click here.

[1] Data of violations against HRDs in Asia recorded by FORUM-ASIA can be consulted at: https://asianhrds.forum-asia.org/en/library/

[2] United Nations. (2019). Mongolia: UN expert warns against setbacks in rule of law and shrinking space for civil society. Available at: https://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/DisplayNews.aspx?NewsID=24604

[3] FORUM-ASIA. (2019). Our Land: fact-finding mission report on the impacts of mining on defenders and environment in Khentii and Dornod Province, Mongolia. p.38, 46. Available at: https://www.forum-asia.org/uploads/wp/2019/10/FFM-Mongolia-2019-Report.pdf

[4] See: FORUM-ASIA. (2015). HRC30 Oral Statement – Universal Periodic Review (UPR) Plenary on Mongolia. Available at: https://www.forum-asia.org/?p=19529.

Statement from national consultation on HRDs in Mongolia in 2015 and 2018, available at: https://www.forum-asia.org/?p=19354 and https://www.forum-asia.org/?p=27678.

 

 

ЭРХЭМ ХҮНДЭТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

Бангкок, 2020 оны 1 дүгээр сарын 20 

Монгол улсад Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг

батлан хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэх тухай

Эрхэм хүндэт ноён, Ухнаагийн Хүрэлсүх танаа

Ази тивийн 21 улсад 81 гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форум (ФОРУМ-АЗИ) байгууллагын нэрийн өмнөөс танд хандан хүний эрхийн хамгаалагч (ХЭХ)-ийн эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол улсад батлан хэрэгжүүлэхийн ач холбогдолд анхаарал хандуулахыг хүсч энэхүү нээлттэй захиаг бичиж байна.

Хуулийн хүрээнд, тайван замаар хэрэгжүүлж буй хүний эрхийн ажлаасаа болж эрсдэлд учирч байгаа ХЭХ-ийг үндэсний эрх зүйн хүрээнд хамгаалах нь нэн чухал. Ази тивд хүний эрхийн төлөө хийж байгаа ажлынхаа төлөө ХЭХ-чид төрөл бүрийн хэлбэрийн хүчирхийлэлд байнга өртөж байна. ФОРУМ-АЗИ байгууллагын баримтжуулснаар 2017-2019 оны хооронд ХЭХ-ийн эсрэг 1,014 халдлага үйлдсэнээс 78-д нь ХЭХ амь насаа алдсан байна.[1] Гэхдээ энэ тоо бодит байдалд гарч байгаа халдлага, хүчирхийллийн зөвхөн цөөн илэрсэн хэсэг нь юм. Ялангуяа, алслагдсан нутагт байгаль орчин, нутгийн иргэдийн эрхийг хамгаалахаар ажилладаг ХЭХ-чид онцгой эмзэг бөгөөд тэдний эсрэг үйлдсэн халдлагуудын тухай тоо баримт бодит байдлаас бүүр ч доогуур байдаг.

Монгол улсыг ХЭХ ажиллахад харьцангуй аюулгүй улс гэж үздэг.[2] Гэхдээ НҮБ-ын ХЭХ-ийн асуудлаарх тусгай илтгэгч Майкл Форст 2019 онд хийсэн айлчлалынхаа тухай мэдэгдэлд байгаль орчин, бэлгийн цөөнхийн эсрэг ялгаварлан гадуурхалт, авилгын асуудлаар бичдэг сэтгүүлчид зэрэг ХЭХ-дын эсрэг нэр хоч өгөх, доромжлох, гүтгэх, заналхийлэх, сүрдүүлэх, хүчирхийлэх зэрэг үйлдэл гарсаар байгааг тэмдэглэжээ.

Үүний тод жишээ нь 2014 онд С.Анхбаяр, Н.Мөнхтөр нар орон нутгийн төрийн захиргааны удирдлага, улс төрчдийг шүүмжилсний төлөө нэр төр гутаасан хэрэгт татагдсан, 2015 онд байгаль хамгаалагч Төмөрсүхийн Лхагвасүрэн сэжигтэйгээр амь насаа алдсан, 2018 онд орон нутгийн ХЭХ эмэгтэй Д.Мөнгөнхун бие махбодийн болон бэлгийн халдлаганд өртсөн зэрэг хэрэг болно.[3]

Хэдийгээр Монгол улсын зарим хууль, журмуудыг ХЭХ-дыг хамгаалахад ашиглаж болох ч орон нутагтаа хүний эрхийн төлөө ажилладаг ХЭХ-ийг хамгаалах үр дүнтэй эрхзүйн хамгаалалт байхгүй байгаа нь тэдний сэтгэлийг хамгийн их зовоож байна.[4] Энэ нь ХЭХ-чдыг хүлээн зөвшөөрч, хамгаалах баталгаа өгөх зорилготой ХЭХ-чийн эрх зүйн байдлын тухай цогц шийдлийг багтаасан шинэ хуулийг батлан хэрэгжүүлэх чухал хэрэгцээ байгааг харуулж байна. Энэ хууль нь эмзэг бүлгүүдийн ХЭХ-чийг хамгаалах хэрэгцээг ч тусгах шаардлагатай.

Иргэний нийгмийн сүлжээнүүд, ХЭХ-д, судлаачид, Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК), болон засгийн газрын бусад гол оролцогч тал болох Гадаад харидцааны яам нь ХЭХ-ийн тухай хууль батлуулахын төлөө олон жил шаардаж шургуу ажилласаар ирсэн.

НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форст ч бас ХЭХ-ийн хуулийг батлах нь ХЭХ-дын хийж буй хууль ёсны амин чухал ажлыг хүлээн зөвшөөрч, дэмжих чухал алхам болохыг онцлон хэлсэн байдаг. Энэ хуулийг баталснаар ХЭХ-дыг төрийн болон төрийн бус бусад талуудын хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх хамгаалалт болох юм.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан, ФОРУМ-АЗИ-ийн зүгээс үндэсний эрхзүйн хүрээнд ХЭХ-ийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хуулийн төсөлд холбогдох талуудын саналыг тусган ажилласан бүх талуудын хүчин чармайлтад талархаж байна.

Гэсэн хэдий ч дараачийн алхамыг нэн яаралтай хийх шаардлагатай байна. Ардчиллаараа Азид тэргүүлдэг, олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн Монгол улсын ХЭХ-ийн хуулийг батлах тухай албан ёсны амлалт нь хүний эрхийн төлөө ажиллаж буй ХЭХ-дийн зайлшгүй хийдэг ажил, үүргийг хүлээн зөвшөөрөхийн ач холбогдол болон тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ), зорилтуудыг хэрэгжүүлэх тулгуур болох тухай дэлхий даяар түгээх хүчтэй дохио болох юм.

Хүний эрхийн бүсийн дуу хоолой болох ФОРУМ-АЗИ нь Монгол улсын Ерөнхий сайд танаас ХЭХ-дыг эрхзүйн хамгаалалтаар хангахын ач холбогдол болон хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрөхийг хүсч байна. Түүнчлэн ХЭХ-ийн тухай хууль нь цогц, үр дүнтэй хамгаалалт үзүүлэх, хүчирхийлэгчидтэй хариуцлага тооцох зохицуулалтуудыг агуулах баталгааг хангаж ажиллахыг хүсч байна. Ерөнхий сайдын ажлын албыг уг хуулийг батлуулахад шаардлагатай алхмуудыг хийж, манлайлж ажиллахыг мөн хүсч байна.

Бид өнгөрсөн жилүүдэд Монгол улсын Засгийн газраас дэвшилтэт хуулиудыг батлан хэрэгжүүлэхэд гаргасан тууштай хүчин чармайлтыг сайшааж байна. ХЭХ-ийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах нь эдгээр хүчин чармайлтуудын зүй ёсны үргэлжлэл юм. ФОРУМ-АЗИ, Монгол дахь гишүүн байгууллагуудынхаа хамт ХЭХ-ийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж байна.

Энэ асуудалд анхаарлаа хандуулсан Танд баярлалаа. Бид шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах бүрэн боломжтой.

Хүндэтгэсэн,

Мукунда Катте

ФОРУМ-АЗИ-ийн Гүйцэтгэх захирал

**
For a PDF version of this statement in Mongolian, please click here.

[1] ФОРУМ-АЗИ байгууллагын Ази тивийн ХЭХ-ийн эсрэг хүчирхийллийг бүртгэсэн мэдээллийг (англи хэл дээр) дараах линкээс авч болно: https://asianhrds.forum-asia.org/en/library/

[2] НҮБ. (2019). Монгол Улс: НҮБ-ын эксперт Монгол улсыг иргэний нийгмийн орон зайг хумих, хуульт ёсноос ухрах нь гэж анхааруулж байна. https://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/DisplayNews.aspx?NewsID=24604

[3] ФОРУМ-АЗИ. (2019). Бидний нутаг: Монгол улсын Хэнтий Дорнод аймгууд дахь хүний эрхийн хамгаалагчдад уул уурхайн үзүүлж буй нөлөөллийг баримтжуулах зорилготой томилолтын тайлан. Хуудас 38, 46. https://www.forum-asia.org/uploads/wp/2019/10/FFM-Mongolia-2019-Report.pdf

[4] ФОРУМ-АЗИ (2015). Хүний эрхийн зөвлөлийн аман мэдэгдэл – Монгол улсын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг.илтгэлийг харах линк: https://www.forum-asia.org/?p=19529 Монгол улсын ХЭХ-ийн асуудлаарх үндэсний зөвлөгөөний 2015, 2018 оны мэдэгдлүүдийг харах линк:

https://www.forum-asia.org/?p=19354 and https://www.forum-asia.org/?p=27678